Pages

Saturday, February 12, 2011

Экологийн зөрчил

Аж үйлдвэрлэлийн зуун гарсанаар хүн төрөлхтөн байгалийн баялаг нөөц бололцоогоо шавхагдашгүй мэтээр төсөөлөн хайр гамгүй захиран зарцуулсан билээ. Үүнээс бид нэг насаараа хэрэглээд барахгүй тэр их баялгийг олж хуримтлуулсан боловч, дэлхийн нийт баялгийн 80 хувийг дэлхийн нийт хүн амын 20 хувь нь хэрэглэж байна гэсэн судалгаа байдаг. Нэмж хэлхэд нөөц баялгийн 60 хувийг хүн амын 1 хүрэхгүй хувь эзэмшдэг байгаа юм. Бид эргээд нөхөн сэргээлт хийлгүйгээр xz доодох баялгаа олборлосоор байвал эх дэлхийдээ нөхөж барашгүй их гарз хохирол учруулсаар байх болно. Гэсэнч бидний ихэнх нь энэ ухамсаргүй үйлдлээ даанч ухаардаггүй. Хэрэв энэ маягаар нөөц баялгийг ямарч зорилггүй  дэмий хоосон үрэн таран хийгээд байвал эх дэлхий үүнийг яахан тэсэх билээ? Хэзээ нэгэн өдөр эх дэлхий хамаг баялгаа шавхаж дуусах болно.
Аж үйлдвэрлэл хөгжсөн дэлхийн 20 томоохон орнууд байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар газар тариалангийн салбарыг хэрхэн хөгжүүлэх мөн түүнчлэн ургац хураалтыг нэмэгдүүлж чадах тариалангийн аргыг хайсаар байгаа билээ. Учир нь сүүлийн 40 жилд дэлхийн цаг агаарын дулаарал тасралтгүй өссөөр байгаа нь эрдэмтдийг байгалийн шалгарлыг даван туулах чадвартай шинэ соортын ургац гарган авхаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Түүнчлэн тэдгээр тэргүүлэх аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд нь аж үйлдвэрлэлийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэн бусад томоохон орнуудыг ардаа хаях бодолтой байгаа нь экологи эдийн засгийн нөөцөөс илүү ихийг ашиглах болон захиран зарцуулахыг шаардаж байна.
Харин эх дэлхий өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай бүхэл бүтэн амьд организм болсноос 4 тэрбум жил өнгөрч байхад сүүлийн 200 мянган жилд оршин тогтносон хүн төрөлхтөн эх дэлхийг танигдахын аргагүй өөрчилсөн юм.
Хүн төрөлхтний хөгжлийн эх ундрага нь ан ав болон байгалийн баялагыг ашиглах явдал байсан. Тэгээд хөгжлийнхөө явцад олон мянган жил ан хийсэнээр дэлхийн зарим хэсэгт байгалийн шалгарал явагдан олз омог нь буурсан. Энэ л үеээс хүн төрөлхтөн суурьшмал амьдралын хэв маягт шилжиж , газар тариалан эрхэлж эхэлсэн юм. Одоогоос 20 мянган жилийн өмнө гарсан энэ өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хамгийн том хувьсалийн нэг хэсэг бөгөөд тэд тогтож суурьшсан газраа байгалийн бүх нөөц баялгийг ашиглаж байсан юм. Гэсэнч байгаль эх өөрийн баялагийг харамгүй өгсөөр байсан боловч сүүлийн зуун жилд дэлхийн хүн ам хэдэн тэрбумаар өсөж эх дэлхий 6 тэрбум хүний хэрэгцээ шаардлагийг хангаж дийлэхгүйд хүрлээ. Ингэснээр дэлхийн томоохон орнууд энэ асуудалд хурцаар хандаж байгалийг зүй бусаар ашиглаж байгаа томоохон корпорацуудад их хэмжээний татвар ноогдуулж эх дэлхийн бохирдолыг сүүлийн 20 жилд үр дүнтэй бууруулсаар байгаа билээ. Гэвч асуудлууд үүгээр дуусалгүй гарсаар байна.
Дэлхий дээр ундныхаа усаа битгий хэл ахуйн хэрэглээнийхээ усаа авч чадахгүй болоод байгаа олон ядуу буурай орнууд байна. Тэдгээр орнуудад байгалийн гамшиг нүүрэлсэн учраас хүн ам эрүүл мэндийн ноцтой хохирол учраад байгаа бөгөөд үүний үр дүнд тухайн бүс нутгийн засгийн газар ундны усаа өндөр үнээр гадаад орнуудаасаа худалдан авхаас өөр аргагүй болж эргээд өндөр үнээр ард иргэддээ борлуулхад хүрсэн. Харамсалтай нь хүн амын ихэнх хувь нь ядуусын хороололд амьдардагаас болж ундныхаа усыг авч дийлэхгүйд хүрээд байна. Тэдгээр орнуудын ард иргэд боловсролгүйн улмаас усныхаа хэрэглээг зүй бусаар ашигласнаас ийм байдалд хүрсэн. Үүнээс нь дэлхийн томоохон орнууд сургамж авч цэнгэг усны сав газруудад нөлөөгөө тогтоож цэргийн баазууд барин усны нөөцийг хамгаалалтандаа аваад байгаа билээ. Энэ нь усны хэрэглээнээс болж иргэний дайн гархад хүрнэ гэдгийг хүн төрөлхтөний ирээдүйд анхааруулж байгаа юм. Ер нь хүний хэрэглээ хязгааргүй гэдгийг хүн ухамсарладаг ч байгалийн нөөц баялаг хязгааргүй биш гэдгийг ухаардаггүй. Түүнчлэн дэлхийн нийт далай тэнгисийн усны 30 хувь нь л цэнгэг бөгөөд үүнийгээ бид хайр гамтай хэрэглэх шаардлага тулгараад байна. Гэвч үндэстэн дамнасан олон корпорацууд байгаль орчинд нөхөж барашгүй хохирол учруулсан олон томоохон бүс нутагт байгалийн гамшигын хэмжээнд хүртэл сүйрэл учруулсаар байна. Энэ нь бидэнд байгалийн баялаг гэдэг зүйл зөвхөн газрын доор байдаг бус бидний эргэн тойронд байгааг анхааруулж байгаа бөгөөд гагцхүү бид л ой мод далай тэнгис, уул нуруудаа хайрлах ёстой юм.
1950 оноос хойш далай тэнгисийн нийт амьтан ургамлын 30 хувь нь устаж алга болсон нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Хэрэв хүн төрөлхтөн үгүй бол далай тэнгисийн экологи маш хурдан сэргэх чадвартай. Дэлхийн хоёр дугаар дайны үед газар дундын тэнгис хавиар загас агнуурын хөлгүүд явдаггүй байсан. Үүний нөлөөгөөр тухайн бүс нутгийн загасны тоо эрс өсөж байв. Хүний амьдралын баталгаанд байгаль экологи өөрөө маш том хүчин зүйл байсаар ирсэн. Эргээд байгаль экологийн сүйрэл нь хүний амьдралд маш том гарз хохиролыг учруулж нөлөө үзүүлэх чадвартай. Бүх цаг үеийн түүхэнд хүн төрөлхтөн байгалийн гамшигийн өмнө үргэлж хүчин мөхөс байсаар ирсэн. Байгаль эхийн араншин гэдэг бүхнээ зориулах эхийн сэтгэл шиг бидэнд бүх баялагаа өгсөн боловч гагцхүү хүн төрөлхтөн бид түүнийг нь хайр гамгүй хэрэглэн нөхөн сэргээлт хийлгүй хаясаар байгаа нь хөрсний доройтол болон усны бохирдолыг ихэсгэхэд хүргэж эцэст нь нийт хөрс усны 10 хувь нь ахиж хэзээч сэргэхгүй доройтсон гэсэн харамсалтай үр дүн гарсан.
Экологид хамгийн хурдан сөрөг нөлөө үзүүлж байгаа нэг хүчин зүйл нь нарнаас тусаж буй нарны элч дулаан юм. Энэ нь агаарын хэмийг огцом халааж цаг хугацаа өнгөрөх тусам гамшигийн хэмжээнд хүрсээр байна. Тэрээр нарнаас дэлхийн хөрсөнд хүрэх хүртэлээ 8 секунд зарцуулж замдаа өөртөө агуулж буй дулаан мөн хорт туяануудаа дэлхийн агаар мандалд саармагжуулдаг. Гэтэл сүүлийн 100 жилд үйлдвэрдлэлийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр агаар мандалийн хорт туяаны эсэргүүцэл саармагжиж темпиратурын өсөлтөнд хяналт тавьж чадахаа больсон. Үүний үр дүнд агаарын бохирдол хэзээ ч байгаагүй хэмжээндээ хүрч хүн төрөлхтөнд эрүүл мэнд болон эдийн засгийн ноцтой хохирол учруулсан.
Эцэст нь хэлэхэд энэ бүхнээс бид ирээдүйн хүн төрөлхтөн болох үр хүүхэдүүддээ үнэт баялаг гэж юу байдгийг ухааруулж өөрсдөө тэднийгээ хайрлан хамгаалах учиртай юм. Байгаль эх гэдэг биднийг үүссэн тэр л цагаас бидний бүх хэрэгцээг хангасаар ирсэн боловч одоо бидний эх дэлхийдээ хайр халамжаа өгөх цаг нь болсон.  


Friday, February 11, 2011

шоколадны тухай сонирхолтой баримтууд



Шоколад бол дэлхийд хамгийн нэрд гарсан бүтээгдэхүүний нэг бөгөөд хямралын үед ч гүйлгээ нь буурахгүй л байна.

"Шоколад" гэдэг
үг нь ацтек ястны "сасаhuatl" (какахуатл) буюу "xocolatl" (ксoколатл) гэдэг үгнээс гаралтай бөгөөд "Гашуун ус" гэсэн утгатай ажээ. Шоколадыг какаоны буурцагнаас хийдэг. Ертөнцийн баруун хэсэгт үүнийг эсрэгээр КОКОА (Cocoa) гэж яагаад ч юм нэрлэдэг байна.

Какаоны мод чийглэг дулаан газарт ургадаг,
үүний хамгийн их талбай нь Африкийн баруун зүгийн Гана, Кот-дИвуар, Нигери болон бусад хэд хэдэн улсын нутагт байдаг юм. Какаогийн модонд хальсан уут ургаж, нэг ийм уутанд какаоны 20-50 хүртэл ширхэг буурцаг байдаг ажээ. Өөр өөр амт, үнэртэй янз бүрийн төрлийн буурцаг байдаг бөгөөд эдгээрээс янз бүрийн төрлийн шоколад хийдэг байна (янз бүрийн сортоос янз бүрийн дарс хийдэгтэй адил).

Какаоны мод диваажингаас
үүсэлтэй учир модны үр нь түүнийг хүнсэндээ хэрэглэж буй хүнд цэцэн мэргэн ухаан, эрч хүч өгдөг гэж эртний майя, ацтек ястнууд үзэж байжээ.

Ацтекийн шоколад нь орчин
үеийн шоколадтай адилгүй байсан бөгөөд түүнд гашуун перец, эрдэнэ шиш болон мөөг нэмж хийдэг байсан байна. Энэ нь айхтар чанга амттай шоколад байжээ. Мөн тэр майя, ацтек нар какаоны үрийг мөнгөний нэгж болгон хэрэглэж, жишээ нь нэг боол 100 үрийн үнэтэй байсан байна.

Шоколад нь кофеин, теобромин, фениэтиламин зэрэг химийн олон идэвхит бодис агуулдаг ажээ. Т
үүний энэ чанарыг бүр эрт дээр үеэс мэддэг байсан байна. Нэг аяга какаод 10 миллиграмм кофеин, 100 грамм шоколаданд 15-30 миллиграмм кофеин байдаг. Харьцуулах үүднээс дурдахад, нэг аяга кофенд 150 миллиграм хүртэл кофеин байдаг байна.

Какаоны найрлагад ордог теобромин гэдэг бодис нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгодог. Гэхдээ энэ бодис нохой, муур болон бусад гэрийн тэжээмэл амьтанд туйлын хортой б
өгөөд учир нь зүрх-судасны системд их ачаалал үүсгэж, улмаар үхүүлж болдог байна.

Тос их хэмжээгээр агуулагддаг хэдий ч, шоколад нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгд
үүлдэггүй ажээ. Шоколаднаас харшил авах нь туйлын ховор, харин шоколаданд орсон нэмэлтээс л харшил авах нь их байдаг байна.

Какаоны хуурсан
үрнээс гаргаж авсан тосыг гоо сайхны массажны хэрэгсэл, түүнчлэн цагаан шоколад хийхэд хэрэглэдэг юм.

Швейцарын Генри Нестле с
үүн шоколад хийхийн тулд өтгөрүүлсэн сүүг шоколаданд хэрхэн нэмж өгөхийг анх удаа сэджээ.

Рудольф Линдт з
өөлөн шоколад хийх аргыг 1879 онд анх удаа боловсруулсан байна.

Шоколаданд тансаг
үнэртний 500 орчим бүрдэл хэсэг байдаг нь ванил болон гүзээлзгэнийхээс хоёр дахин их ажээ.

Дэлхийд 200 гаруй тэрбум ам. долларын
үнэ бүхий 600 мянган тонн шоколадыг жил бүр хэрэглэдэг байна.

Альфред Хичкок "Сайко" гэдэг киноныхоо зургийг авахад шоколадны сиропыг цусны оронд хэрэглэж байжээ. Киноны 45 секунд
үргэлжилдэг тэр хэсгийн зургийг бүтэн долоо хоног авсан гэдэг.



Хүний тухай сонирхолтой баримтууд.


1. Ходооны шvvсний хvчил нь цайрыг уусгаж чадна. Золоор, таны ходоодны дотор ханыг бvрхэж байдаг эсvvд маш тvргэн шинэчлэгддэг учир, хvчил эдгээрийг уусгаж амждаггvй байна.

2. Уушиг нь 300 тэрбум хялгасан судсаас (300 сая гаруй хєндий нvхийг бvрхэж байдаг цусны маш нарийхан судас буюу уушгийг бvрдvvлдэг цэврvv) бvрддэг. Хэрвээ эдгээр хялгасан судсыг нэг шугамаар цувуулан тавивал 2400 километр урт болно.

3. Эр хvний тємсєг єдєр бvр 10 сая эр эс боловсруулан гаргадаг бєгєєд энэ нь Дэлхийн хvний тоог хагас жилд бvрэн сэргээхэд хангалттай юм.

4. Хvний ясыг бат бєх чанараар нь боржин чулуутай зvйрлэж болно. Хэрвээ хvний ясаар шvдэнзний хайрцагны дайтай “жижигхэн тоосго” хийвэл, энэ тоосго есєн тонн ачаа дааж чадна! Энэ нь ийм хэмжээний бетоны даах хэмжээнээс дєрєв дахин их юм.

5. Хурууны хумс нэлээд хэдэн сард бvрэн ургадаг.

6. Хvний хамгийн том эрхтэн нь арьс. Насанд хvрсэн хvний арьсны талбай нь бараг хоёр хавтгай дєрвєлжин метр байдаг. Арьс байнга шинэчлэгддэг бєгєєд амьдралынхаа туршид хvн арьсныхаа 16 килограмм орчим эсийг “хаядаг байна”.

7. Та унтаж байхдаа найман миллиметрээр єндєр болдог. Харин єдєр нь таны єндєр хэвийн байдалд ордог. Учир нь таны нурууны мєгєєрсєн жийргэвчvvд хvндийн хvчний vйлчлэлээр зєєлєн резин шиг хавчигдан агшдаг юм.

8. Хvн бvх амьдралынхаа туршид дунджаар 50 тонн хоол идэж, 50 мянган литр шингэн уудаг байна.

9. Бєєр нь тус бvрдээ нэг сая орчим шvvлтvvрийн элементийг агуулдаг. Vvний ачаар бєєр нэг минутад 1,3 литр цус цэвэрлэж, 1,4 литр хvртэл шээс ялгаруулж чаддаг байна.

10. Нvдний алимыг хєдєлгєдєг булчингууд єдєрт 100000 орчим удаа агшдаг. Харин хоёр хєлний булчинд ийм маягаар ачаалал єгье гэвэл та єдєрт 80 гаруй километр явах хэрэгтэй болно.

11. Хагас цагт хvний бие хоёр литр ус буцалгахад хvрэлцэх хэмжээний дулаан ялгаруулдаг байна.

12. Цусны эс цусны системээр аялж дуусаад, анхны газартаа буцаж ирэхэд минут хvрэхгvй хугацаа шаардагддаг ажээ.

13. Бяцхан хvvхдийн арьснаас авсан шуудангийн маркны дайтай хэсэгхэн арьс сагсан бємбєгний гурван талбайн дайтай болтлоо ургахад гурван долоо хоног шаардагдана. Vvнийг мэдээжээр лабораторид хийдэг бєгєєд ийм маягаар ургуулсан арьсыг тvлэгдэлтийн vед мэс засал хийхэд хэрэглэдэг.

14. Бид хvрээлэн байгаа орчны тухай мэдээллийн 90 хувийг нvдээрээ дамжуулан авдаг байна.

15. Эмэгтэй хvний єндгєвчид хагас сая єндгєн эс байдгаас 400 нь л хvvхдэд амьдрал бэлэглэх магадлалтай байдаг гэнэ.



сонирхолтой мэдээлэл №6



1. Хэрвээ найз хүүхнүүдэд нь найз залуу нь таалагдаагүй бол эмэгтэйчүүдийн 40% найз залуугаа шууд хаядаг.

2. 3дахь
өдөр буюу Лхагва гаригт анхны болзоондоо явбал бүтэх магадлал 41% буюу хамгийн сайн өдөр юм байна.

3. Америкчуудын 69% нь интернет хэрэглэдэг байхад Энэтхэгч
үүдийн 5.5%.

4. Хуванцар б
үтээгдэхүүн газарт хаягдаад 500 жилийн дараа л бүр мөсөн устаж үгүй болдог.

5. Хэвлээр явагч матар нь юм идэж байхдаа нулимс унагадаг цорын ганц амьтан юм.

6. Дэлхийн т
үүхэнд хамгийн их гарз хохирол учруулсан газар хөдлөлт нь 1557 онд Хятадад 830,000 гаруй хүн үхэж үрэгдсэн тохиолдол юм.

7. Замын гэрлэн дохиог моторт х
үлэг зохиогдохоос өмнө нь хэрэглэж байжээ.

8. Жирийн нэг х
үн өдөрт 5 удаа инээдэг.

9. Их Британид х
үүхэдтэй эхчүүдийн 70% ажил хийдэг.

10. Жирийн нэг х
үн 24 цагт 4850 үг хэлдэг.

11. Дэлхийн х
үн ам 6,53 тэрбум байгаагаас 36.92%-г нь Хятад, Энэтхэгүүд эзэлж байна.

12. Леонардо Да Винчи нэг гараараа юм бичээд н
өгөө гараараа зэрэг зураг зурдаг байжээ.

13. Алдарт Брюс Ли маш хурдан х
өдөлдөг хүн байсан учир түүний хөдөлгөөнийг удаашруулж кинонд оруулдаг байв.

14. Эрвээхий (10р ангийн хэл бичгийн шалгалтан дээр Эрвээхэй гэж бичээд алдаанд тооцогдож байлаа. Монгол хэлний шинэ д
үрмээр бол эрвээхий, дэгдээхий гэж бичдэг болсон гэнэлэ шүү.) буюу Англиар butterfly нь үнэндээ "flutterby" гэж үг юм.

15. Нэг х
үн амьдралийнхаа туршид 40 фунт арьс гуужуулдаг байна.

16. Цэнхэр
өнгөнд Америкчуудын 80 % нь дуртай.

17. Эрхий хурууны хумс хамгийн удаан ургадаг бол дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг нь.

18. Х
үн болгоны гарын хурууны хээ өөр өөр байдаг шиг хэлний хээ бас хүн болгоных адилгүй байдаг.