1. Хэрвээ найз хүүхнүүдэд нь найз залуу нь таалагдаагүй бол эмэгтэйчүүдийн 40% найз залуугаа шууд хаядаг.
2. 3дахь өдөр буюу Лхагва гаригт анхны болзоондоо явбал бүтэх магадлал 41% буюу хамгийн сайн өдөр юм байна.
3. Америкчуудын 69% нь интернет хэрэглэдэг байхад Энэтхэгчүүдийн 5.5%.
4. Хуванцар бүтээгдэхүүн газарт хаягдаад 500 жилийн дараа л бүр мөсөн устаж үгүй болдог.
5. Хэвлээр явагч матар нь юм идэж байхдаа нулимс унагадаг цорын ганц амьтан юм.
6. Дэлхийн түүхэнд хамгийн их гарз хохирол учруулсан газар хөдлөлт нь 1557 онд Хятадад 830,000 гаруй хүн үхэж үрэгдсэн тохиолдол юм.
7. Замын гэрлэн дохиог моторт хүлэг зохиогдохоос өмнө нь хэрэглэж байжээ.
8. Жирийн нэг хүн өдөрт 5 удаа инээдэг.
9. Их Британид хүүхэдтэй эхчүүдийн 70% ажил хийдэг.
10. Жирийн нэг хүн 24 цагт 4850 үг хэлдэг.
11. Дэлхийн хүн ам 6,53 тэрбум байгаагаас 36.92%-г нь Хятад, Энэтхэгүүд эзэлж байна.
12. Леонардо Да Винчи нэг гараараа юм бичээд нөгөө гараараа зэрэг зураг зурдаг байжээ.
13. Алдарт Брюс Ли маш хурдан хөдөлдөг хүн байсан учир түүний хөдөлгөөнийг удаашруулж кинонд оруулдаг байв.
14. Эрвээхий (10р ангийн хэл бичгийн шалгалтан дээр Эрвээхэй гэж бичээд алдаанд тооцогдож байлаа. Монгол хэлний шинэ дүрмээр бол эрвээхий, дэгдээхий гэж бичдэг болсон гэнэлэ шүү.) буюу Англиар butterfly нь үнэндээ "flutterby" гэж үг юм.
15. Нэг хүн амьдралийнхаа туршид 40 фунт арьс гуужуулдаг байна.
16. Цэнхэр өнгөнд Америкчуудын 80 % нь дуртай.
17. Эрхий хурууны хумс хамгийн удаан ургадаг бол дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг нь.
18. Хүн болгоны гарын хурууны хээ өөр өөр байдаг шиг хэлний хээ бас хүн болгоных адилгүй байдаг.
No comments:
Post a Comment