Pages

Saturday, February 12, 2011

Экологийн зөрчил

Аж үйлдвэрлэлийн зуун гарсанаар хүн төрөлхтөн байгалийн баялаг нөөц бололцоогоо шавхагдашгүй мэтээр төсөөлөн хайр гамгүй захиран зарцуулсан билээ. Үүнээс бид нэг насаараа хэрэглээд барахгүй тэр их баялгийг олж хуримтлуулсан боловч, дэлхийн нийт баялгийн 80 хувийг дэлхийн нийт хүн амын 20 хувь нь хэрэглэж байна гэсэн судалгаа байдаг. Нэмж хэлхэд нөөц баялгийн 60 хувийг хүн амын 1 хүрэхгүй хувь эзэмшдэг байгаа юм. Бид эргээд нөхөн сэргээлт хийлгүйгээр xz доодох баялгаа олборлосоор байвал эх дэлхийдээ нөхөж барашгүй их гарз хохирол учруулсаар байх болно. Гэсэнч бидний ихэнх нь энэ ухамсаргүй үйлдлээ даанч ухаардаггүй. Хэрэв энэ маягаар нөөц баялгийг ямарч зорилггүй  дэмий хоосон үрэн таран хийгээд байвал эх дэлхий үүнийг яахан тэсэх билээ? Хэзээ нэгэн өдөр эх дэлхий хамаг баялгаа шавхаж дуусах болно.
Аж үйлдвэрлэл хөгжсөн дэлхийн 20 томоохон орнууд байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар газар тариалангийн салбарыг хэрхэн хөгжүүлэх мөн түүнчлэн ургац хураалтыг нэмэгдүүлж чадах тариалангийн аргыг хайсаар байгаа билээ. Учир нь сүүлийн 40 жилд дэлхийн цаг агаарын дулаарал тасралтгүй өссөөр байгаа нь эрдэмтдийг байгалийн шалгарлыг даван туулах чадвартай шинэ соортын ургац гарган авхаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Түүнчлэн тэдгээр тэргүүлэх аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд нь аж үйлдвэрлэлийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэн бусад томоохон орнуудыг ардаа хаях бодолтой байгаа нь экологи эдийн засгийн нөөцөөс илүү ихийг ашиглах болон захиран зарцуулахыг шаардаж байна.
Харин эх дэлхий өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай бүхэл бүтэн амьд организм болсноос 4 тэрбум жил өнгөрч байхад сүүлийн 200 мянган жилд оршин тогтносон хүн төрөлхтөн эх дэлхийг танигдахын аргагүй өөрчилсөн юм.
Хүн төрөлхтний хөгжлийн эх ундрага нь ан ав болон байгалийн баялагыг ашиглах явдал байсан. Тэгээд хөгжлийнхөө явцад олон мянган жил ан хийсэнээр дэлхийн зарим хэсэгт байгалийн шалгарал явагдан олз омог нь буурсан. Энэ л үеээс хүн төрөлхтөн суурьшмал амьдралын хэв маягт шилжиж , газар тариалан эрхэлж эхэлсэн юм. Одоогоос 20 мянган жилийн өмнө гарсан энэ өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хамгийн том хувьсалийн нэг хэсэг бөгөөд тэд тогтож суурьшсан газраа байгалийн бүх нөөц баялгийг ашиглаж байсан юм. Гэсэнч байгаль эх өөрийн баялагийг харамгүй өгсөөр байсан боловч сүүлийн зуун жилд дэлхийн хүн ам хэдэн тэрбумаар өсөж эх дэлхий 6 тэрбум хүний хэрэгцээ шаардлагийг хангаж дийлэхгүйд хүрлээ. Ингэснээр дэлхийн томоохон орнууд энэ асуудалд хурцаар хандаж байгалийг зүй бусаар ашиглаж байгаа томоохон корпорацуудад их хэмжээний татвар ноогдуулж эх дэлхийн бохирдолыг сүүлийн 20 жилд үр дүнтэй бууруулсаар байгаа билээ. Гэвч асуудлууд үүгээр дуусалгүй гарсаар байна.
Дэлхий дээр ундныхаа усаа битгий хэл ахуйн хэрэглээнийхээ усаа авч чадахгүй болоод байгаа олон ядуу буурай орнууд байна. Тэдгээр орнуудад байгалийн гамшиг нүүрэлсэн учраас хүн ам эрүүл мэндийн ноцтой хохирол учраад байгаа бөгөөд үүний үр дүнд тухайн бүс нутгийн засгийн газар ундны усаа өндөр үнээр гадаад орнуудаасаа худалдан авхаас өөр аргагүй болж эргээд өндөр үнээр ард иргэддээ борлуулхад хүрсэн. Харамсалтай нь хүн амын ихэнх хувь нь ядуусын хороололд амьдардагаас болж ундныхаа усыг авч дийлэхгүйд хүрээд байна. Тэдгээр орнуудын ард иргэд боловсролгүйн улмаас усныхаа хэрэглээг зүй бусаар ашигласнаас ийм байдалд хүрсэн. Үүнээс нь дэлхийн томоохон орнууд сургамж авч цэнгэг усны сав газруудад нөлөөгөө тогтоож цэргийн баазууд барин усны нөөцийг хамгаалалтандаа аваад байгаа билээ. Энэ нь усны хэрэглээнээс болж иргэний дайн гархад хүрнэ гэдгийг хүн төрөлхтөний ирээдүйд анхааруулж байгаа юм. Ер нь хүний хэрэглээ хязгааргүй гэдгийг хүн ухамсарладаг ч байгалийн нөөц баялаг хязгааргүй биш гэдгийг ухаардаггүй. Түүнчлэн дэлхийн нийт далай тэнгисийн усны 30 хувь нь л цэнгэг бөгөөд үүнийгээ бид хайр гамтай хэрэглэх шаардлага тулгараад байна. Гэвч үндэстэн дамнасан олон корпорацууд байгаль орчинд нөхөж барашгүй хохирол учруулсан олон томоохон бүс нутагт байгалийн гамшигын хэмжээнд хүртэл сүйрэл учруулсаар байна. Энэ нь бидэнд байгалийн баялаг гэдэг зүйл зөвхөн газрын доор байдаг бус бидний эргэн тойронд байгааг анхааруулж байгаа бөгөөд гагцхүү бид л ой мод далай тэнгис, уул нуруудаа хайрлах ёстой юм.
1950 оноос хойш далай тэнгисийн нийт амьтан ургамлын 30 хувь нь устаж алга болсон нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Хэрэв хүн төрөлхтөн үгүй бол далай тэнгисийн экологи маш хурдан сэргэх чадвартай. Дэлхийн хоёр дугаар дайны үед газар дундын тэнгис хавиар загас агнуурын хөлгүүд явдаггүй байсан. Үүний нөлөөгөөр тухайн бүс нутгийн загасны тоо эрс өсөж байв. Хүний амьдралын баталгаанд байгаль экологи өөрөө маш том хүчин зүйл байсаар ирсэн. Эргээд байгаль экологийн сүйрэл нь хүний амьдралд маш том гарз хохиролыг учруулж нөлөө үзүүлэх чадвартай. Бүх цаг үеийн түүхэнд хүн төрөлхтөн байгалийн гамшигийн өмнө үргэлж хүчин мөхөс байсаар ирсэн. Байгаль эхийн араншин гэдэг бүхнээ зориулах эхийн сэтгэл шиг бидэнд бүх баялагаа өгсөн боловч гагцхүү хүн төрөлхтөн бид түүнийг нь хайр гамгүй хэрэглэн нөхөн сэргээлт хийлгүй хаясаар байгаа нь хөрсний доройтол болон усны бохирдолыг ихэсгэхэд хүргэж эцэст нь нийт хөрс усны 10 хувь нь ахиж хэзээч сэргэхгүй доройтсон гэсэн харамсалтай үр дүн гарсан.
Экологид хамгийн хурдан сөрөг нөлөө үзүүлж байгаа нэг хүчин зүйл нь нарнаас тусаж буй нарны элч дулаан юм. Энэ нь агаарын хэмийг огцом халааж цаг хугацаа өнгөрөх тусам гамшигийн хэмжээнд хүрсээр байна. Тэрээр нарнаас дэлхийн хөрсөнд хүрэх хүртэлээ 8 секунд зарцуулж замдаа өөртөө агуулж буй дулаан мөн хорт туяануудаа дэлхийн агаар мандалд саармагжуулдаг. Гэтэл сүүлийн 100 жилд үйлдвэрдлэлийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр агаар мандалийн хорт туяаны эсэргүүцэл саармагжиж темпиратурын өсөлтөнд хяналт тавьж чадахаа больсон. Үүний үр дүнд агаарын бохирдол хэзээ ч байгаагүй хэмжээндээ хүрч хүн төрөлхтөнд эрүүл мэнд болон эдийн засгийн ноцтой хохирол учруулсан.
Эцэст нь хэлэхэд энэ бүхнээс бид ирээдүйн хүн төрөлхтөн болох үр хүүхэдүүддээ үнэт баялаг гэж юу байдгийг ухааруулж өөрсдөө тэднийгээ хайрлан хамгаалах учиртай юм. Байгаль эх гэдэг биднийг үүссэн тэр л цагаас бидний бүх хэрэгцээг хангасаар ирсэн боловч одоо бидний эх дэлхийдээ хайр халамжаа өгөх цаг нь болсон.  


No comments:

Post a Comment