Pages

Friday, February 11, 2011

Хүний тухай сонирхолтой баримтууд.


1. Ходооны шvvсний хvчил нь цайрыг уусгаж чадна. Золоор, таны ходоодны дотор ханыг бvрхэж байдаг эсvvд маш тvргэн шинэчлэгддэг учир, хvчил эдгээрийг уусгаж амждаггvй байна.

2. Уушиг нь 300 тэрбум хялгасан судсаас (300 сая гаруй хєндий нvхийг бvрхэж байдаг цусны маш нарийхан судас буюу уушгийг бvрдvvлдэг цэврvv) бvрддэг. Хэрвээ эдгээр хялгасан судсыг нэг шугамаар цувуулан тавивал 2400 километр урт болно.

3. Эр хvний тємсєг єдєр бvр 10 сая эр эс боловсруулан гаргадаг бєгєєд энэ нь Дэлхийн хvний тоог хагас жилд бvрэн сэргээхэд хангалттай юм.

4. Хvний ясыг бат бєх чанараар нь боржин чулуутай зvйрлэж болно. Хэрвээ хvний ясаар шvдэнзний хайрцагны дайтай “жижигхэн тоосго” хийвэл, энэ тоосго есєн тонн ачаа дааж чадна! Энэ нь ийм хэмжээний бетоны даах хэмжээнээс дєрєв дахин их юм.

5. Хурууны хумс нэлээд хэдэн сард бvрэн ургадаг.

6. Хvний хамгийн том эрхтэн нь арьс. Насанд хvрсэн хvний арьсны талбай нь бараг хоёр хавтгай дєрвєлжин метр байдаг. Арьс байнга шинэчлэгддэг бєгєєд амьдралынхаа туршид хvн арьсныхаа 16 килограмм орчим эсийг “хаядаг байна”.

7. Та унтаж байхдаа найман миллиметрээр єндєр болдог. Харин єдєр нь таны єндєр хэвийн байдалд ордог. Учир нь таны нурууны мєгєєрсєн жийргэвчvvд хvндийн хvчний vйлчлэлээр зєєлєн резин шиг хавчигдан агшдаг юм.

8. Хvн бvх амьдралынхаа туршид дунджаар 50 тонн хоол идэж, 50 мянган литр шингэн уудаг байна.

9. Бєєр нь тус бvрдээ нэг сая орчим шvvлтvvрийн элементийг агуулдаг. Vvний ачаар бєєр нэг минутад 1,3 литр цус цэвэрлэж, 1,4 литр хvртэл шээс ялгаруулж чаддаг байна.

10. Нvдний алимыг хєдєлгєдєг булчингууд єдєрт 100000 орчим удаа агшдаг. Харин хоёр хєлний булчинд ийм маягаар ачаалал єгье гэвэл та єдєрт 80 гаруй километр явах хэрэгтэй болно.

11. Хагас цагт хvний бие хоёр литр ус буцалгахад хvрэлцэх хэмжээний дулаан ялгаруулдаг байна.

12. Цусны эс цусны системээр аялж дуусаад, анхны газартаа буцаж ирэхэд минут хvрэхгvй хугацаа шаардагддаг ажээ.

13. Бяцхан хvvхдийн арьснаас авсан шуудангийн маркны дайтай хэсэгхэн арьс сагсан бємбєгний гурван талбайн дайтай болтлоо ургахад гурван долоо хоног шаардагдана. Vvнийг мэдээжээр лабораторид хийдэг бєгєєд ийм маягаар ургуулсан арьсыг тvлэгдэлтийн vед мэс засал хийхэд хэрэглэдэг.

14. Бид хvрээлэн байгаа орчны тухай мэдээллийн 90 хувийг нvдээрээ дамжуулан авдаг байна.

15. Эмэгтэй хvний єндгєвчид хагас сая єндгєн эс байдгаас 400 нь л хvvхдэд амьдрал бэлэглэх магадлалтай байдаг гэнэ.



No comments:

Post a Comment